IT Сургалт - Бүх Насныханд
Програмчлал, AI, Вэб хөгжүүлэлтийн мэргэжлийн хөтөлбөрүүд
Хичээлүүдийг үзэхБүх хичээлүүд
Сургуулийн цогц хөтөлбөрүүдтэй танилцана уу
JEDI хөтөлбөр
JEDI хөтөлбөр нь 1 жилийн хугацаатай, программчлалын ур чадвар, хиймэл оюун ухаан, карьерын чиг баримжаа болон хувь хүний хөгжлийг нэг дор багтаасан цогц хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь суралцагчдыг зөвхөн код бичдэг бус, бодит төсөл хэрэгжүүлэх чадвартай, өөрийн сонирхол, зорилгоо тодорхойлсон, ирээдүйн карьертаа бэлтгэгдсэн технологийн мэргэжилтэн болгон хөгжүүлэх зорилготой. Бид JEDI хөтөлбөрийг Front-End хөгжүүлэлтийн ахисан түвшний онол болон Back-End хөгжүүлэлтийн суурь ойлголтуудыг MasterAI хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан бөгөөд 12 салбарын экспертүүдийн сургалт, бодит төсөл дээр суурилсан дадлага, portfolio хөгжүүлэлт болон сэтгэл зүйн үнэлгээ, карьерын зөвлөгөөг багтаасан бөгөөд сурагч 1 жилийн хугацаанд шат дараатайгаар программчлалын ур чадвар эзэмшиж, багийн болон хувийн төслүүд дээр ажиллан бодит туршлага хуримтлуулж, өөрийн portfolio-г бүрдүүлэх боломжийг олгоно.
Фронт-Энд хөгжүүлэгч
'Responsive' вебсайт болон системийг хамгийн анхны суурь ойлголтоос эхлэн алхам алхмаар суралцан хамгийн сүүлийн үеийн Front-End framework, technology болон github, visual studio, webpack зэргийг ахисан түвшинд суралцах болно.
Бэк-Энд хөгжүүлэгч
Computer Science-ийн үндэс, алгоритм, өгөгдлийн бүтцээс эхлэн JavaScript, TypeScript зэрэг орчин үеийн хэлүүдийг гүнзгий эзэмшинэ. Node.js, Express.js ашиглан REST API болон GraphQL API бүтээж, PostgreSQL, MongoDB зэрэг өгөгдлийн сангуудыг удирдаж сурна. Түүнчлэн Git ашиглан хамтын ажиллагаа явуулах, JWT болон сессэд суурилсан Authentication хэрэгжүүлэх, Next.js ба Prisma ORM-ийг ашиглан бүрэн Full-Stack систем байгуулах чадварыг олж авна. Цаашилбал Redis кэшинг, WebSocket, Docker, CI/CD зэрэг орчин үеийн хөгжүүлэлтийн зайлшгүй шаардлагатай технологиудыг суралцах болно.
UI/UX дизайнэр
Аливаа аппликэйшн болон веб хуудас ямар харагдах вэ гэдэг нь UI /User interface/, харин хэрхэн ажиллах вэ гэдэг нь UX /User experience/ юм. Хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн, хүртээмжтэй, хялбар ашиглах боломжтой дизайн боловсруулан, бүтээгдэхүүний бүтцийг оновчтойгоор зохион байгуулна. Хэрэглэгчийн асуудлыг цогцоор нь шийдсэн, хэрэглэхэд хялбар, оновчтой шийдэл бүхий технологийн бүтээгдэхүүн бий болгох үндэс нь UI/UX дизайнаас шууд хамааралтай. Тиймээс технологийн эринд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй, өндөр үнэлгээтэй мэргэжил эзэмшиж үнэ цэнээ нэмэгдүүлэхийг хүсвэл манай UI/UX дизайнерын ангид элсэн суралцаарай.
Мобайл хөгжүүлэгч
'React Native' технологи ашиглан өөрийн хүссэн мобайл аппликэйшнийг iOS болон Android 2 үйлдлийн систем дээр гаргахаас гадна, дизайн системийн дагуу кодын бүтэц, архитектур, компонент бэлтгэх, өгөгдөл, дататай ажиллаж, өгөгдлийг хэрхэн удирдах практикт суурилсан чадварыг олж авна.
PADA-1 Анхлан суралцагч Фронт-Энд хөгжүүлэгч
PADA-1 хөтөлбөр нь веб хөгжүүлэлтийн суурь ойлголтоос эхлэн бодит төсөл боловсруулах хүртэл шат дараатайгаар бэлтгэдэг 3 сарын эрчимжүүлсэн сургалт юм. Суралцагчид HTML, CSS, JavaScript болон React технологийн үндсийг эзэмшиж, өөрийн анхны веб төслийг бүтээж танилцуулна. Энэхүү түвшин нь ямар нэгэн туршлага шаардахгүй ба анхан шатнаас эхлэн суралцах зорилготой сурагчдад зориулсан хөтөлбөр юм.
Kami Kids Кодинг
9-13 насныханд зориулсан энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдэд программчлал, алгоритмын сэтгэлгээний суурийг тоглоомд суурилсан, сонирхол татахуйц аргаар кодчиллын хэлээр дамжуулан олгож, компьютерын хэрэглээний зөв дадал, логик сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэнэ.
AI Masterclass 20x Бүтээлчлэл
20x Бүтээлчлэл AI Masterclass нь 5 өдрийн эрчимжүүлсэн сургалт бөгөөд workshop, бодит хэрэгжүүлэлт болон тусгай community-д суурилсан хөтөлбөрөөр дамжуулан Founder, CEO, Director зэрэг удирдах түвшний албан тушаалнуудад зориулагдсан. Энэхүү сургалтаар оролцогчид өөрийн AI assistant-тай болох, Erxes дататай холбох, 3 хүртэлх AI виртуал ажилтан тохируулах, компанийнхаа зорилгод нийцсэн бодит use-case шийдлүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх, мөн 20x Productivity Club-ийн гишүүн болж тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлнэ.
PADA-2 Вэб хөгжүүлэлтийн ахисан түвшин
PADA-2 хөтөлбөр нь Front-End суурь мэдлэгтэй суралцагчдыг Back-End хөгжүүлэлт болон Full-Stack Developer түвшинд хүргэх зорилготой сургалт юм. Энэхүү шатанд суралцагчид Node.js, Express, Database, Authentication болон API хөгжүүлэлтийг сурч, Front-End болон Back-End-ийг холбосон бүрэн веб аппликейшн бүтээж сурах болно. PADA-2 шат нь PADA-1 залгамж хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн суралцагчид болон JavaScript-н суурь мэдлэгтэй хүмүүст зориулсагдсан хөтөлбөр юм.
X-Pred хөтөлбөр
X-Pred 1 жилийн хосолсон хөтөлбөр нь ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчдад зориулсан, программчлалын өндөр ур чадвар, АНУ-ын их сургуулийн бэлтгэл болон карьерын чиг баримжааг нэг дороос цогцоор нь эзэмшүүлэх гайхалтай боломжийг санал болгодог сургалтын хөтөлбөр юм. X-Pred хөтөлбөр нь сурагчдыг зөвхөн код бичдэг мэргэжилтэн бус, дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролтой, олон талын ур чадвартай, бэлтгэгдсэн ирээдүйн лидерүүд болгон төлөвшүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн онцлох давуу тал: Full-Stack программчлалын ур чадвар, АНУ-ын их сургуулийн бэлтгэл систем, Мэргэжил сонголтын зөвлөгөө, Portfolio болон Passion Project хөгжүүлэлт, SAT бэлтгэл, чиглүүлэг, Эсээ болон аппликэйшний хувьчилсан зөвлөгөө, Leadership болон Life Skill сургалт, Бодит төсөл дээр ажиллах боломж.
